11-р сарын 26 нд буюу Улс тунхагласны баярын өдөр Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо. Төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа болсон тангараг өргөх ёслолд аймгийн Төрийн байгууллагуудын газар, хэлтэс, албаны 43 албан хаагч оролцож, Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулан, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав. Тухайлбал: Аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, ГБХЗГ, ЭМГ, ХХААГ, БСУГ, Хар нуур-Ховд голын сав газрын захиргаа, Байгаль орчин, аялал жуучлалын газар, Орон нутгийн өмчийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Биеийн тамир спортын газар, Санхүүгийн хяналт, Аудитын албаны нийт 43 алба хаагчид тангарагаа өргөсөн байна.