Бүгд найрамдах улсаа тунхаглан анхдугаар үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 26-нд “Монгол улсын иргэний андгай өргөх ёслол ”ы-н арга хэмжээ зохион байгууллаа. Энэ үеэр Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 сургууль, Ховд их сургуулийн дэргэдэх Лицей сургууль, Хөгжил политехник коллежийн суралцагчид гээд нийт 250 хүүхэд иргэний андгай өргөн, шилдэг 22 хүүхэд иргэний үнэмлэхээ гардан авлаа.
Ёслолын арга хэмжээнд Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Улсын их хурлын гишүүн А.Ундраа Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Д.Галсандондог, нар оролцож хүүхэд, залуустаа баяр хүргэн иргэний үнэмлэхийг гардуулан өгч баяр хүргэлээ.