Аймгийн хэмжээнд зуншлага тааруу, өвөлжилт хаваржилт хүндэрсний улмаас малчдад учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан
"Малчдадаа тусалъя" сайн санааны аяныг 2017 оны 11 дүгээр сарын 01-ээс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл өрнүүлж байгаа. Тус аяныг Ховд аймгийн сум, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хамт олноороо идэвх санаачлага гарган дэмжиж, тусламжийн гараа сунгасаар байна. Тухайлбал:Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарын нийт албан хаагчид нэг өдрийн цалин болох 509600 төгрөгтэй тэнцэх хүүхдийн дулаан хувцасыг малчдынхаа хүүхдүүдэд зориулан хандив болгон өгч, тус аянд нэгдлээ. Хандивыг өнөөдөр
"МАЛЧДАДАА ТУСАЛЪЯ" сайн санааны аяны ажлын хэсгийн ахлагч аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүхэд гардуулан өглөө. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай...