2017 оны 11-р сарын 11-нээс 11-р сарын 15-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ



2017 оны 11- р сарын 09-ний өдрийн 20 цагаас  11-р сарын 10-ны өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс 4-9м/с, зарим газраар 12-14м/с, Алтайн салбар уулсаар 16-18м/с хүрч ширүүснэ. Агаарын температур өнөө шөнө уулархаг нутгаар 12-17 градус, бусад сумдын нутгаар 7-12 градус хүйтэн, маргааш өдөр нийт нутгаар 0-5 градус дулаан байна.   
Ховд хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс шөнөдөө 2-7м/с, өдөртөө 5-10м/с. Агаарын температур өнөө шөнө 9-11 градус хүйтэн, маргааш өдөр  3-5 градус дулаан байна.

2017 оны 11-р сарын  11-нээс  11-р сарын 15-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээ

Хур тунадас: 11,12,15-нд зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. 
Салхи: 11,12,15-нд зарим газраар 8-13м/с, Алтайн салбар уулсаар түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 4-9м/с.
Агаарын температур: Хүйтэрч уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байх төлөвтэй байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ