ТАХИА ЖИЛҮҮДЭД МОНГОЛ УЛСАД ҮСРЭНГҮЙ ОЛОЛТ АМЖИЛТ ИРЖ БАЙЖЭЭ


Монгол зурхайн ёсоор урган гарч байгаа тахиа жил зөөлөн жил юм байна. Энэ ч утгаараа тахиа жилүүдэд Монгол улсад үсрэнгүй ололт амжилтууд ирж байжээ.

ХХ зууны тахиа жилүүдэд болсон үйл явдлыг дурдвал, 1909 оны тахиа жилд Манжийн эсрэг хөдөлгөөн эрс ширүүссэн, 1921 оны тахиа жилд ардын хувьсгал ялсан, 1933 оны тахиа жилд Шинэ эргэлтийн бодлого хэрэгжсэн, 1945 оны тахиа жилд Монгол улс Тусгаар тогтнолын баталгаажуулах бүх ард түмний санал хураалт явуулсан, 1957 оны тахиа жилд Гадаад харилцаа өргөжин тэлсэн, мөн хөдөлмөрийн баатар, алдарт эхийн одонгууд гарсан, 1969 оны тахиа жилд түүхийн 3 боть хэвлэгдсэн, 1981 оны тахиа жилд Монгол хүн сансарт ниссэн 1993 оны тахиа жилд Монгол улсын Анхны Ерөнхийлөгч Очирбат тангараг өргөсөн. Үйл явдлууд тус тус болж байжээ.

Нөгөө талаараа тахиа жил нь гоёмсог бардам, өрнүүн байдлыг илэрхийлсэн бэлгэдэлтэй. Ингэхээр тахиа жил Монголчуудад ээлтэй жил болох нь дамжиггүй.

                                                                                                                                                            CONTROL.MN


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ