-Аргын тооллын 9 сарын 17. Бямба(Санчир) гараг / 2016
-Билгийн тооллын 16. могойг хүлэгч-25 од, хар бар, идэр барилдлагатай өдөр. Усанд эм орох өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:32-20:00.
-Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), могой(10;40-12:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн үс засуулахад тус ашиг олох сайн. Гэвч хулгана, үхэр, бич, гахай жилтнээ цээртэй.
-Морь, бар, нохой, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Анд нөхөр бололцох, худалдаа хийх, насан буян бүтээх, мод суулгах, барилга барих, суурь тавих, бурхан шүтээн равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, баясгалангийн хурим, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, ном заалгах, худаг малтах, замд гарах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.