-Аргын тооллын 9 сарын 16. Баасан(Сугар) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 15. шувуун хошуут-24 од, цагаагчин үхэр, түлэх барилдлагатай өдөр. Усанд эм орох өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:30-20:02.
-Өдрийн сайн цаг: бар(04:40-06:40), туулай(06:40-08:40), могой(10:40-12:40), бич(16:40-18:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Гараг, одны барилдлага маш муу болой.
-Үхэр, могой, бич, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Гэр барих, шүтээн босгох, хишиг даллага авахуулах, лам болох, эм найруулах, хурим хийх, замд гарах, үхэгсдийн үйл, мал зарах, худалдаа хийх, барилгын суурь тавихад сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Өндөр суудалд суух, дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, малгай, хувцас өмсөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, бэрийн үйлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.