
2026 оны 03-р сарын 02-ноос 03-р сарын 11-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: 03,05-нд зарим газраар бага зэргийн цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна. 05-наас нийт нутгаар хүйтний эрч суларч шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.