
-Аргын тооллын 3 сарын 1. Ням (Адьяа) гараг (2026)
-Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 13, өдөр хөх нохой, мэнгэ 3 хөх, суудал мод, од үнэг-8, үхэх барилдлагат. Тэрсүүдийн өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:33-18:36.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул тэрсүүдийн өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
-Луу жилтний сүлд гараг.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд авдар, шүүгээнд орших болой.
-Тэрсүүд өдөр. Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.