
2026 ОНЫ 03 САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:
УУР АМЬСГАЛЫН ТОЙМ:
Олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Агаарын температурын сарын дундаж утга нь олон жилийн дунджаар уулархаг нутгаар -6...-14°C, бусад нутгаар 0...-6°C хүйтэн байдаг байна. (Зурaг 1) Сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар 0-4 мм ордог. (Зурaг 3)

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан (Зураг 2) байх бол хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна. (Зураг 4) Агаарын температур, хур тунадасны явцыг /Зураг 5/-д харуулав.
Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх бол цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас хүйтэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр хур тунадас орж, салхи ширүүсэж, шороон болон цасан шуурга шуурч болзошгүй байна.

ЗӨВЛӨМЖ:Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх төлөвтэй байна. Агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан, хур тунадас ОЖД-аас бага байна. Энэ сард агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах төлөвтэй, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
