
2026 оны 02-р сарын 23-наас 03-р сарын 04-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/23-24-ний шөнө, 24-ний өдөр ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй цасан болон шороон шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай байна. 25-наас нийт нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна/
Хур тунадас: 23-24-ний шөнө болон 24-нд зарим газраар бага зэргийн цас орно.
Салхи: 23-24-ний шөнө болон,24-ний өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр, Алтайн салбар уулсаар секундэд 20-22 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур: 23,24-нд нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Уулархаг нутгаар болон Алтайн өвөр говиор шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, бусад нутгаар -14...-19 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Уулархаг нутгаар болон Алтайн өвөр говиор шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -5....-10 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нийт нутгаар хүйтний эрч суларна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.