
2026 оны 01-р сарын 12-ноос 01-р сарын 21-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв/
15-наас нийт нутгаар хүйтний эрч эрс чангарна/
Хур тунадас: 13-нд нутгийн өмнөд хэсгээр, 14-ээс 15-нд шилжих шөнөдөө зарим газраар ялимгүй цас орно.
Салхи: 13, 14 -нд их нууруудын хотгор болон уулархаг нутгаар секундэд 8-13 метр, Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр, зарим үед түр зуурын өрөвхийлөлт секундэд 20-22 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 3-8 метр.
Агаарын температур: 13-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байж Их нууруудын хотгор болон уулархаг нутгаар шөнөдөө -7...-12 градус, өдөртөө 0...+5 градус, бусад нутгаар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -4....-9 градус хүйтэн байна. 15-наас нийт нутгаар хүйтний эрч чангарч уулархаг нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -12...-17 градус, бусад нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -16...-21 градус хүйтэн байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.