БНХАУ-ын ШУӨЗОрны Алтай аймгийн албаны төлөөлөл Ховд аймагт ажиллав

May be an image of one or more people

БНХАУ-ын ШУӨЗОрны Алтай аймгийн Намын хорооны гишүүн Ма Тяньюй тэргүүтэй албаны төлөөлөл Ховд аймагт айлчиллаа. 

Айлчлалын бүрэлдэхүүнийг өчигдөр /2025.12.16/ аймгийн Засаг дарга М.Амарсанаа бусад удирдлагууд, холбогдох албаны төлөөллийн хамтаар хүлээн авч уулзав.

May be an image of one or more people and text

Уулзалтын үеэр хоёр аймгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

Олон жилийн найрсаг хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж эрүүл мэнд, боловсрол, ХАА, газар тариалан, худалдаа, эдийн засгийн салбарт түлхүү хамтран ажиллах талаар ярилцлаа. Мөн хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хоёр тал хамтран ажиллах шаардлага байгааг талууд онцлон тэмдэглэв. 

May be an image of one or more people and text

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа:

Боомтын шинэ гарц байгуулах бодлого, энэ хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил, хоёр талын хүлээх үүрэг, цаашдын хөгжлийн талаар саналаа илэрхийлж хамтын ажиллагаандаа амжилт хүслээ.

Уулзалтын төгсгөлд:

May be an image of one or more people and text

Ховд аймгийн Арвижих арго фарм ХХК болон Qinghe County Fengyan Import and Export Trading Co., Ltd ХАА-н салбарт хамтран ажиллахаар,

May be an image of text

Ховд аймгийн Булган сумын "Байшинт ямаан ус”ХХК болон LanTian гадаад худалдааны компани хооронд амьд мал, мах экспортлох гэрээ байгуулж гарын үсэг зурлаа.

May be an image of one or more people and text

May be an image of text


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ