Улсын аварга шалгаруулах "KHOVD ROBOT CHALLENGE 2025" тэмцээнд багийн дүнгээр Ховд аймаг тэргүүлэв

May be an image of text

Улсын аварга шалгаруулах "KHOVD ROBOT CHALLENGE 2025" тэмцээнийг “Ховд Зохион бүтээгчдийн академи” дэмжигч байгууллагуудтай хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд Ховд аймагт зохион байгууллаа.

May be an image of table and text

Баруун бүсэд анх удаа болсон уг тэмцээнд Улаанбаатар хот, Эрдэнэт, Завхан аймаг, Говь-алтай, Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн 250 орчим хүүхэд оролцлоо. Эдгээр хүүхдүүд нийт 6 төрөлт тэмцээнд 85 баг болон оролцож Математик, Технологи, Мэдээлэл-Зүй, физикийн хичээлээр олж авсан мэдлэгээ ашиглан ухаалаг робот хийж өөрсдийн оюун ухаан, авхаалж самбаагаараа өрсөлдөв. Багийн нийлбэр дүнгээр Ховд аймгийн баг, тамирчид тэргүүллээ. 
  
May be an image of text

Тэмцээний ерөнхий шүүгчээр Зохион бүтээгчдийн академийн багш Робокон тэмцээний хөтлөгч А.Мөнхбаатар, ШУТИСургуулийн багш, доктор, Зохион бүтээгчдийн академийн багш Хүрэлбаатар, NMIT Сургуулийн төгсөгч, Зохион бүтээгчдийн академийн багш Т.Энхсайхан нар ажилласан байна.

May be an image of text that says

Энэхүү тэмцээн нь хүүхэд багачуудын техник сэтгэлгээ, бодох чадварыг хөгжүүлээд зогсохгүй мэргэжилээ сонгоход нөлөөлдөг байна. Тиймээс сургалтын хөтөлбөрт тусгаж сурагчдыг хөгжүүлэхэд анхаарч байгаа юм. Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр 100 гаруй хүүхдэд сургалт явуулж анхан шатны мэдлэг олгосон байна.

"Ховд Зохион бүтээгчдийн академи" нь сүүлийн жилүүдэд тогтмол үйл ажиллагаа явуулж 200 орчим хүүхдийг сургалтад хамруулаад байна.

May be an image of violin and text

May be an image of volleyball and text

May be an image of harp and text


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ