-Аргын тооллын 7 сарын 26. Бямба (Санчир) гараг (2025)



-Аргын тооллын 7 сарын 26. Бямба (Санчир) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 2, улаан бич, мэнгэ 5 шар, суудал ус, үнэг-8 од, идэр барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:21-20:35.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, бич, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, хурим хийх, бэрийн үйл, хүнийг ханаж, төнөх, замд гарах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нохой авах, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, малын үс, ноос хяргах, замд гарах, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, газар хагалах, худаг малтах, мал хөнгөлөх, дайсан номхтгох, мал гаргах, ан гөрөө хийх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ