
-Аргын тооллын 7 сарын 24. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)-Билгийн тооллын 30, хөх морь, мэнгэ 7 улаан, суудал төмөр, өглөгт охин-6 од, хотол чуулган барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:18-20:38.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, бэрийн үйл, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, цэрэг хөдөлгөх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, нүүдэл хийх, эд, мал худалдан авах, морь худалдах, уралдуулах, малын үс, ноос хяргах, мал хөнгөлөх, үхэгсдийн үйл, хүүр түлэх, улайны үйл, улаан идээ авах, хиншүү хярвас гаргах, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.