-Аргын тооллын 6 сарын 11. Лхагва (Буд) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 15, цагаагчин гахай, мэнгэ 5 шар, суудал хий, хонгорцог-17 од, идэр барилдлагат өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:50.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Харин могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин хурим хийх, бэрийн үйл, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, андгай тавих, чуулах, хатуу үйл ажил хийх, эд зүйл гадагш өгөх, арилжаа наймаа хийх, тээрэм босгох, газар малтах, газар хагалах, мод таслах, үр цацах, нохой авах, хөрөнгө исгэх, үхэгсдийн үйл, мал хөнгөлөх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.