-Аргын тооллын 6 сарын 7. Бямба (Санчир) гараг (2025)



-Аргын тооллын 6 сарын 7. Бямба (Санчир) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 12, улаагчин хонь, мэнгэ 9 улаан, суудал огторгуй, салхины эх-14 од, үл тохирох барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:54-20:48.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, багш шавь барилдах, амраг садан бололцох, хурим хийх, бэрийн үйл, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, нүүдэл хийх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, эд, мал гадагш өгөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, хүнийг ханаж, төнөх, хийлгэх, өвчин эмнэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, эм найруулах, морь уралдуулж эхлэх, замд гарах, цэрэг хөдөлгөх, нохой авах, малын үс, ноос хяргах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, мал хөнгөлөх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ