Э.Чулуунцэцэг "АЙМГИЙН АВАРГА СААЛЬЧИН" боллоо

May be an image of 2 people and text

XVII жарны "Элдэв Эрдэнэт" хэмээх модон Могой жилийн сар шинийн босгон дээр дөрвөн малчин “АЙМГИЙН АВАРГА СААЛЬЧИН”-аар шалгарсан. Тэдний нэг нь Улсын тэргүүний Зэрэг сумын Бураа багийн саальчин Э.Чулуунцэцэг юм.

May be an image of 5 people and text

Аваргын шагналыг өнөөдөр /2025.02.26/ аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаа гардуулж баяр хүргэлээ. Энэ үеэр сум, багийн удирдлагууд мөн баяр хүргэж хүндэтгэл үзүүлэв.

May be an image of 1 person and text

Э.Чулуунцэцэг аав, ээжээсээ мал маллах арга ухааныг өвлөж 2004 оноос гэр бүлийнхээ хамтаар ХАА-н салбарт ажиллаж байна. 2019 оноос эхлэн сүүний чиглэлийн үхрийг түлхүү өсгөхөөр үүлдэр угсааг нь сайжруулж эхэлжээ. Үүний үр дүнд жилд хоёр удаа /хавар, намар/ төл хүлээн авч одоо 30 гаруй толгойд хүргэсэн байна.

May be an image of 7 people and text

10-15 үхэр тогтмол сааж зун, намрын цагт өдөрт 70-80 литр, өвөл, хаврын цагт 50-60 литр, жилдээ 3500-4000 литр сүү, 500 орчим кг аарц бэлтгэн сумынхаа цэцэрлэг, Эрүүл мэндийн төвд тогтмол нийлүүлдэг аж. Э.Чулуунцэцэг цаашид “үхрийн фермер” байгуулах зорилготой ажиллаж байна.

Улсын тэргүүний Зэрэг сумаас хамгийн сүүлд 1990 онд “АЙМГИЙН АВАРГА СААЛЬЧИН” шалгарсан. 35 жил тасраад байсан амжилтыг Э.Чулуунцэцэг үргэлжлүүллээ хэмээн сум, багийн удирдлагууд, нутгийн иргэд нь талархалтай байна.

May be an image of 15 people

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ