Аймгийн Засаг дарга М.Амарсанаа 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, ирэх оны төсвийн төслийг ИТХ-ын даргад өргөн барилаа

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан "Ажлын хэсэг" 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсрууллаа. 

Хөтөлбөрт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, орон нутгийн сонгуульд оролцсон намуудын мөрийн хөтөлбөр, мэргэжлийн байгууллага, иргэд, олон нийтийн саналыг тусган:
  
-Хүний хөгжлийн бодлого, 
-Эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн бодлого, 
-Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн хөгжлийн бодлого,   
-Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого, 
-Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого гэсэн 5 бүлэг, 29 чиглэл, 329 зорилттойгоор боловсруулжээ. 

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Өнөөдөр /2024.11.27/ аймгийн Засаг дарга М.Амарсанаа ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө ИТХ-ын даргад өргөн барьж 12 дугаар сард хуралдах ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж өгөхийг хүслээ. 

М.Амарсанаа:

2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр нь: 

-Хүний хөгжилд түлхүү анхаарсан,
-Бүс нутгийн хөгжил, иргэдийн амьдралд түлхэц өгөхүйц 10 томоохон төсөл хэрэгжүүлэхээр тусгаснаараа онцлогтой болсон. Тиймээс “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” хэмээн нэрлэж зорилтоо тодорхойллоо хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.  

2 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад


Мөн 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн урьдчилсан дүн болон орон нутгийн 2025 оны төсвийн төслийг өргөн барив.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад


Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр:

-Хуулийн хугацаанд багтаж үйл ажиллагааны хөтөлбөр болон ирэх оны төсвийн төслөө өргөн барьж буй аймгийн Засаг дарга М.Амарсанаа болон Ажлын хэсгийн хамт олон, ЗДТГ-ын хамт олонд талархаж байна. 

-ИТХ-ын Ажлын алба 12 дугаар сарын 04-ний өдөр ээлжит хоёрдугаар хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл хангаж байгаа. Маргаашаас /2024.11.28/ ИТХ-ын Зөвлөл хуралдуулна. 

Мөн хурлын дэргэдэх Хороодоор үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийн төслийг хэлэлцүүлж төлөөлөгчдөд хүргүүлж ажиллана гэлээ.

1 хүн ба хичээл хийж байна нарын зураг байж магад


Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, ирэх оны төсвийн төсөл өргөн барих үеэр Засаг даргын орлогч, үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах "Ажлын хэсэг"-ийн ахлагч Э.Уртнасан болон холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд байлцлаа.

3 хүн нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ