Үнийн санал ирүүлэх тухай

бичвэр нарын зураг байж магад

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Шинэ суурьшлын бүсийн дулаан дамжуулах төв барих /Жаргалант сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ХОАХААА/202307104 дугаартай тендерийг хуулийн хүрээнд хоёр удаа зарласан. 

Тухайн тендерт шаардлага хангасан аж ахуйн нэгж оролцоогүй.

Иймд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т заасны дагуу шууд гэрээ байгуулахад оролцох  аж ахуйн нэгжүүд нээлтэй үнийн санал ирүүлж хамтран ажиллахыг хүсье. 

Захиалагч: Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс. Харилцах утас: 86111366
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ