Ховд аймаг 2024 оныг
“Хүүхдэд ээлтэй, хүний хөгжлийг дэмжсэн жил” болгон зарласан. Энэ зорилтын хүрээнд хийж буй ажлын нэг нь
"ГЭРЭЛТ ГАРЦ" юм.
Хүүхэд багачууд, иргэдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймаг дахь Цагдаагийн газар,
"ГЭРЭЛТ ГАРЦ" төслийн багтай хамтран 2023 онд аймгийн төвийн 10 цэгт гэрлэн гарцуудыг суурилуулав.
Аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаагийн санаачилгаар хийж буй энэ ажлыг 2024 онд үргэлжлүүлнэ. Энэ оны нэгдүгээр улиралд багтан дахин 15 цэгт буюу бүх сургууль, цэцэрлэгийн гадна зам, гарц дээр суурилуулахаар төлөвлөжээ.
Үүний үр дүнд Ховд аймагт нэг ч гэсэн хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалах бүрэн боломж бүрдэнэ гэж үзэж байна.