Жаргалант сумын ИТХ-ын ээлжит хуралдаан удахгүй болно. Тус хурлаар ирэх оны төсвөө хэлэлцэж сум, багийн хэмжээнд хийх ажлаа тодорхойлох юм.
Тиймээс аймгийн Засаг дарга Э.Болормаа албаны төлөөллийн хамтаар багийн иргэдтэй уулзаж тулгамдаж буй, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын саналыг сонсож байна.
Хуваарийн дагуу өчигдөр /2023.12.12/ Рашаант, Наран, Цамбагарав, Жаргалан багийн иргэдтэй уулзсан бол өнөөдөр /2023.12.13/ Бугат, Буянт, Хайрхан, Магсаржав багийн иргэдтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Э.Болормаа өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав.
Тэрбээр,
-Амьдралын чанар
-Шударга Ёс
-Шинэ сэргэлтийн бодлого гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.
Уулзалтад оролцсон дээрх дөрвөн багийн иргэд Шударга ёсыг тогтоож иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад анхаарч байгаад талархалтай байгаагаа илэрхийлэв.
Мөн Жаргалант сум болон амьдарч буй багийн хөгжил, сургууль, цэцэрлэгийн орчны тохижилтод анхаарч камержуулалт, гэрэлтүүлгийг сайжруулах, байр, орон сууцны дээвэр, цэвэр бохир ус, дулааны шугам сүлжээг сайжруулах зэрэг ажил хэрэгч олон чухал саналыг гаргаж байлаа.
Уулзалтад ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл төлөөлөл оролцож хөгжлийн төлөө санал бодлоо нээлттэй илэрхийлэв.
Засаг дарга Э.Болормаа:
Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар 2024 оныг
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ-ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарлаж хийх ажлаа төлөвлөсөн. Шаардлагатай төсвөө батлуулсныг онцоллоо.