Жаргалант сумын иргэдтэй аймгийн Засаг даргын хийх уулзалт эхлэв

8 хүн нарын зураг байж магад

Аймгийн Засаг дарга Э.Болормаа өнгөрсөн 11 дүгээр сард хуваарийн дагуу хөдөөгийн бүх сумдын иргэдтэй уулзалт хийсэн. 
Үүний үр дүнд иргэдийн саналын дагуу тухайн орон нутагт хийх хөрөнгө оруулалтын ажлыг эрэмбэлэн аймгийн ИТХ-д өргөн барьж төсвөө батлуулсан. 
Тэгвэл энэ удаад аймгийн төвийн буюу Жаргалант сумын иргэдтэй хийх уулзалтыг өнөөдөр /2023.12.12/ эхлүүллээ. 
Учир нь удахгүй Жаргалант сумын ИТХ-ын ээлжит хуралдаан болно. Тус хурлаар ирэх оны төсвөө хэлэлцэж сум, багийн хэмжээнд хийх ажлаа тодорхойлох юм. Тиймээс багийн иргэдтэй уулзаж тулгамдаж буй, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын саналыг сонсох зорилготой. 

1 хүн нарын зураг байж магад

Хуваарийн дагуу Рашаант, Наран, Цамбагарав, Жаргалан багийн иргэдтэй хийсэн уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Э.Болормаа өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав.
Тэрбээр,
-Амьдралын чанар
-Шударга Ёс
-Шинэ сэргэлтийн бодлого гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө. 
Уулзалтад оролцсон дээрх дөрвөн багийн иргэд Шударга ёсыг тогтоож иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад анхаарч байгаад талархалтай байгаагаа илэрхийлэв.
Мөн Жаргалант сум болон амьдарч буй багийн хөгжил, сургууль, цэцэрлэгийн орчны тохижилтод анхаарч камержуулалт, гэрэлтүүлгийг сайжруулах, байр, орон сууцны дээвэр, цэвэр бохир ус, дулааны шугам сүлжээг сайжруулах зэрэг ажил хэрэгч олон чухал саналыг гаргаж байлаа.

5 хүн нарын зураг байж магад

Аймгийн Засаг дарга Э.Болормаа:
Ялангуяа хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарч асуудлыг шийдвэрлэж ажиллах чиглэлийг Жаргалант сумын удирдлагууд болон Иргэдийн хурлын төлөөлөгчдөд анхааруулав.
Мөн иргэдийн өөрсдийн санал санаачилга, оролцоо чухал байгааг онцоллоо. 
Үүнээс гадна зарим асуудлыг “Ажлын хэсэг” томилон ажиллуулж тооцоо судалгааг гаргасны дагуу төрийн болон мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор шийдвэрлэхээр  болов.
Уулзалтад ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл мөн хүүхдүүдийн төлөөлөл оролцож хөгжлийн төлөө санал бодлоо нээлттэй илэрхийллээ.

1 хүн нарын зураг байж магад

4 хүн нарын зураг байж магад

2 хүн нарын зураг байж магад


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ