БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Засаг дарга Женис Хадис тэргүүтэй албаны төлөөлөл Ховд аймагт айлчлав



Аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаагийн урилгаар БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Засаг дарга Женис Хадис тэргүүтэй албаны төлөөлөл Ховд аймагт айлчлав. 

Энэ 7 хоногт хийсэн албан айлчлалынхаа хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон албаны бусад төлөөлөлтэй уулзаж хоёр аймгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. 



Мөн Газар тариалан, ХАА-н чиглэлээр хувийн хэвшлийн зарим аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахаар “САНАМЖ БИЧИГ” байгууллаа. Үүнээс гадна эрүүл мэндийн салбар, эмэгтэйчүүдийн төлөөллийг Алтай аймагт урьж туршлага судлахыг урьсан байна.



Олон жилийн хамтын ажиллагаа, найрсаг харилцаатай, мөнхийн хөрш болсон БНХАУ-ын ШУӨЗОрны Алтай аймгийн Засаг дарга Женис Хадис болон албаны бусад төлөөллийг Засаг дарга Э.Болормаа хүлээн авч уулзлаа.



Тус уулзалтаар Засаг дарга Э.Болормаа:


-Өнгөрсөн гуравдугаар сард Алтай аймагт аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсгийн айлчлалын хүрээнд ярьсан асуудлууд эхнээсээ биеллээ олж байгаад талархаж буйгаа илэрхийлэв. 
Мөн хоёр аймгийн харилцаа, хамтын ажиллагааг илүү сайжруулахад чиглэсэн: 
-Булган-Такашикэн боомтын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөх,
-Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, 
- Булган-Такашикэн боомтоор мал аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох,
-Хоёр аймгийн иргэдийг өөрсдийн унаагаар хилээр зорчих боломжийг бүрдүүлэх зэрэг бусад асуудлыг ажил хэрэг болгоход тал хоёр талаас анхаарч ажиллах санал тавилаа.
-"Зам дагаж хөгжил" ирдэг учраас хоёр улсын хоёр аймгийн хамтын ажиллагааг сайжруулахаас гадна Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Алтайн уулыг тойрсон бүс нутгийг хамарсан эдийн засаг, худалдааны салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ