-Аргын тооллын 7 сарын 30. Ням (Адьяа) гараг (2023)



-Аргын тооллын 7 сарын 30. Ням (Адьяа) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 12, шарагчин үхэр, онгоц-18 од, суудал уул, мэнгэ 3 хөх, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:25-20:31.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул мууцээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, үхэр, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлдзуух, пийшинд орших болой.
-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, их хэрэг үүсгэх, ном унших, арилжаа наймаа хийх, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл, замд гарах, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, даллага авах, хурим хийх, мал хөнгөлөх, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ