Төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг үйлчилгээг иргэдэд хүргэх
“ЗУСЛАНГИЙН НЭГ ӨДӨР” үргэлжилж байна. Энэ оны 07 дугаар сарын 22-ны өдөр Мянгад сумын
“БАЯНБУЛАГ” зусланд зохион байгуулав.
Аймгийн Засаг дарга Э.Болормаагийн санаачилгаар зохион байгуулж буй “ЗУСЛАНГИЙН НЭГ ӨДӨР” арга хэмжээ Алтан Xөхий хайрхны тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолын ажиллагааны дараа болсноороо онцлогтой байлаа.
Засгийн газраас хэрэгжүүлж буй
“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ын
"ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ" зорилтын хүрээнд төрийн бүтээмжийг сайжруулж малчид, иргэдэд төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ хүргэх зорилготой тус арга хэмжээнд давхардсан тоогоор 800 гаруй хүн хамрагдлаа.
Иргэдэд Төрийн албан хаагчид Улсын бүртгэл, Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Статистик, Газрын харилцаа, Invest Khovd зэрэг төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч санал хүсэлтийг нь сонсов.
Аймгийн УЦУОШТөвөөс авсан мэдээллээр тус сумын нийт нутгаар зуншлага харьцангуй тааруу байсан. Харин улсын баяр наадам, тахилгаас хойш хур, бороо орж байгаль дэлхий сэргэж эхэлжээ. Гэлээ гээд хаа хаанаа санаа амрах биш эрсдэлийг тооцож ХАА-н болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс сайтар хангахад анхаарч ажиллах талаар аймаг, сумын удирдлагууд малчид иргэдийн төлөөлөлтэй ярилцлаа.