Монголын савангийн хэрэглээний 50 хувийг дотооддоо үйлдвэрлэх зорилготой “Mongol MADE” нэгдэл өнөөдөр /2023.04.14/ Ховд аймагт салбараа нээлээ.
Жаргалант суманд үйл ажиллагаа явуулахаар үүдээ нээсэн тус салбар нь хоногт 1,000 саван үйлдвэрлэх хүчин чадалтай. Ирэх тавдугаар сараас үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахаар төлөвлөжээ.
Малын гаралтай түүхий эд, дахивар бүтээгдэхүүн ашиглан гар нүүрийн болон барааны органик саванг үйлдвэрлэж эхний ээлжид өөрийн аймгийн хэрэглэгчдээ хангахыг зорьж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Э.Болормаа оролцож, Ховд аймагт ажлын байр шинээр бий болгож буй Н.Уранзаяа, тэдний хамт олонд ажлын амжилт хүслээ. Мөн “Invest Khovd” хөрөнгө оруулалтын чуулганы нэг үр дүн гэрч байна гэдгийг тэрбээр хэлсэн үгэндээ онцолсон юм.
Аймгийн Засаг дарга Э.Болормаа
“Mongol MADE” нэгдлийн захирал Б.Солонгод орон нутгийн эмэгтэйчүүдийг ажлын байраар хангахад хамтран ажиллах санал тавьсны дагуу тус үйлдвэр ийнхүү салбараа нээжээ.