-Аргын тооллын 1 сарын 31. Мягмар (Ангараг) гараг (2023)



-Аргын тооллын 1 сарын 31. Мягмар (Ангараг) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 10, шарагчин үхэр, чөлөөт эх-3 од, суудал шороо, мэнгэ 3 хөх, түлэхийн барилдлагатай өдөр. Дашнямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:21-17:50.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хүний сүлд ам, мөр, бэлхүүст, гэрийн сүлд гэр, байшинд орших болой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх сайн. Гэвч хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, үхэр, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.


-Аргын тооллын 1 сарын 30. Даваа (Сумьяа) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 9, шар хулгана, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, суудал гал, мэнгэ 4 ногоон, үхэхийн барилдлагатай өдөр. Балжиннямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:22-17:48.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд гар, хавирга, олон уулзахад, гэрийн сүлдхананд орших болой.
-Үс бүү засуул өвчин өчүүхэн ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, бич, хулгана, нохойжилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
-Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ