Аргын тооллын 1 сарын 27. Баасан (Сугар) гараг (2023)



Аргын тооллын 1 сарын 27. Баасан (Сугар) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 6, хөхөгчин тахиа, дэлгэрүүлэгч-26 од, суудал уул, мэнгэ 7 улаан, идэрийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:26-17:43.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд зүрх, гар, хацарт, гэрийн сүлд гэр доторт орших болой.
-Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн. Гэвч туулай, бар, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа, бич, хоньжилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бар жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, эд, мал гадагш өгөхөд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ