-Аргын тооллын 12 сарын 22. Пүрэв (Бархасвад) гараг (2022)



-Аргын тооллын 12 сарын 22. Пүрэв (Бархасвад) гараг (2022)
-Билгийн тооллын 29, шарагчин тахиа, хонгорцог-17 од, суудал шороо, мэнгэ 7 улаан, үл тохирохын барилдлагатай өдөр. Хутганы ир, лусын буулттай өдөр. Өвлийн туйл.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:39-17:02.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалгандорших болой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин амраг садан бололцох, багш шавь барилдах, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдах, арилжаа хийхэд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ