-Аргын тооллын 12 сарын 17. Бямба (Санчир) гараг (2022)



-Аргын тооллын 12 сарын 17. Бямба (Санчир) гараг (2022)
-Билгийн тооллын 24, хөх луу, тугчин-12 од, суудал ус, мэнгэ 3 хөх, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:36-17:00.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд гуя, шилбэ, гар, алга, хонгонд, гэрийн сүлдүүд, хойморт орших болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, луу, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин амраг садан бололцох, багш шавь барилдах, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, бэрийн үйл, равнай үйлдэхэд муу.Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.

-Аргын тооллын 12 сарын 16. Баасан (Сугар) гараг (2022)
-Билгийн тооллын 23, харагчин туулай, харцага-11 од, суудал огторгуй, мэнгэ 4 ногоон, үл тохирохын барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:35-17:00.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлдшүтээнд орших болой.
-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Гэвч тахиа, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин амраг садан бололцох, багш шавь барилдах, хот суурин, байшин эхлэн барих, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, худаг малтах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ