-Аргын тооллын 11 сарын 22. Мягмар (Ангараг) гараг (2022)



-Аргын тооллын 11 сарын 22. Мягмар (Ангараг) гараг (2022)
-Билгийн тооллын 29, шарагчин туулай, салхины эх-14 од, суудал огторгуй, мэнгэ 1 цагаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Бага цас орох. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:07-17:08.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалгандорших болой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, туулай, могой, морьжилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бич жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасанүйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, цэрэг хөдөлгөх, газар хөндөх, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдах, арилжаа хийхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ