“УХААЛАГ ЗАСАГЛАЛ” ТББ нь 2012 оноос Засгийн газрын хэрэг эрхлэх газартай хамтран
www.unelgee.gov.mn буюу Засгийн газрын Хяналт-шинжилгээ үнэлгээний мэдээллийн цахим санг хөгжүүлсэн байна.
Холбогдох хууль, журамд нийцүүлэн зохих шинэчлэлтүүдийг үе шаттай хийсний үр дүнд тус системээр дамжуулан Монгол Улсын яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг 10 дахь жилдээ үнэлж дүгнэжээ.
2018 оноос хойш Төв, Дорноговь, Баянхонгор, Сүхбаатар аймаг болон ХХААХҮЯ, ХЗДХЯ, Соёлын яам, БШУЯ болон харьяа байгууллагуудад нь нэвтрүүлэн ашиглаж байна.
Энэхүү цахим санг Ховд аймагт нэвтрүүлэхтэй холбогдуулан
"УХААЛАГ ЗАСАГЛАЛ” ТББ-аас сургалт зохион байгуулав.
11 дүгээр сарын 02-04-ний өдрүүдэд болсон сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газар болон бодлогын хэлтэс, харьяа байгууллагуудын дарга, хяналт шинжилгээ үнэлгээ, тайлан хариуцсан мэргэжилтнүүд, 17 сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар, хууль эрхзүйн болон нийгмийн бодлогын ажилтнууд хамрагдаж цахим санг хэрхэн ашиглаж, ажилдаа нэвтрүүлэх талаар мэргэжил, арга зүйд суралцлаа.
www.unelgee.gov.mn буюу Хяналт-шинжилгээ үнэлгээний мэдээллийн цахим санг нэвтрүүлснээр төрийн албан хаагчдын ажлын хариуцлага сайжирна. Үүнээс гадна цаг хугацаа хэмнэх, төрийн ажлын бүтээмж нэмэгдэх зэрэг ач холбогдолтой болохыг албаныхан онцолж байна.