Өчигдөр /2022.11.01/ аймгийн Онцгой комиссын хурал боллоо. Гишүүдийн 85 хувийн ирцтэй хуралдсан энэ удаагийн хурлаар:
-ХАА-н болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргалаа. Тухайлбал,
Булган суманд шинээр байгуулж буй дулааны шугам сүлжээний ажлын явцтай газар дээр нь танилцах, үнэлэлт, дүгнэлт гаргах ажлын хэсгийг томилон ажиллуулж тус сумын дулааныг 11 дүгээр сарын 10-ны дотор хэвийн горимд шилжүүлэх чиглэлийг өглөө.
Жаргалант сумын Лаборатори нэгдүгээр сургууль, Цаст-Алтай цогцолбор сургууль, 7 дугаар цэцэрлэгийн гадна болон доторх дулааны шугам сүлжээний засварын ажлын гүйцэтгэл, 13 дугаар дулаан дамжуулах төвд өргөтгөл хийж хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай байгаа шинэ тоног төхөөрөмжийн зардлыг шийдвэрлэлээ. Үүний үр дүнд халаалт, дулааны доголдолтой байсан дээрх байгууллагууд болон 13-р дулаан дамжуулах төвөөс халаалт авч буй орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагуудын халаалт хэвийн болох юм.
Мөн тэжээлийн нөөц бүрдүүлэхэд зориулж сум бүрд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 10,0 сая төгрөг олгохоор боллоо. Ингэснээр сум бүр аюулгүйн нөөцөө 100 хувь бүрдүүлэх нөхцөл бүрдэнэ.