-Аргын тооллын 10 сарын 31. Даваа (Сумьяа) гараг (2022)-Билгийн тооллын шинийн 7, улаагчин могой, элдэв тэнгэртэн-20 од, суудал уул, мэнгэ 5 шар, идэрийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:34-17:36.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хүний сүлд чих, сүүж, шагайнд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, үхэр, могой, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасанүйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин мод таслах, газар малтах, эм найруулах, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, морь худалдах, ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явах, анд нөхөр бололцоход муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
-Аргын тооллын 10 сарын 30. Ням (Адьяа) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 5, улаан луу, суулга-19 од, суудал ус, мэнгэ 6 цагаан, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:33-17:38.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
-Үс засуулахад эд, мал арвижих сайн. Гэвч нохой, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасанүйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, шинэ дээл эсгэх, модны үйл, үхэгсдийн үйлд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.