БНСУ-ын Чангшин их сургуулийн захирал И УОН ГУН тэргүүтэй ажлын хэсэг манай аймагт ажиллав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга Э.Болормаа хүлээн авч уулзжээ. Энэ үеэр оюутан, сурагчдын боловсрол, мэдлэгийг хөгжүүлэх, туршлагыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцсон байна. Үүний үр дүнд 2023 оноос эхлэн Ховд аймгийн Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс 30 сурагчийг шалгаруулан тус сургуульд Солонгос хэлний бэлтгэл, бусад мэргэжлийн бакалаврын сургалтад хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулахаар болжээ. Огноо: 10/27/2022 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 535 Мэдээ таалагдсан: