Төрийн албаны ерөнхий шалгалт үргэлжилж байна



Төрийн албаны нөөц бүрдүүлэх Ерөнхий шалгалт 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 08.30 цагаас /орон нутгийн цагаар 07:30/ орон даяар нэгэн зэрэг эхэлсэн. Энэ удаагийн шалгалтад манай аймгаас нийт 191 иргэн оролцохоор бүртгүүлжээ. Тэдгээрээс эхний өдөр /10.14/ 125 нь таван ээлжээр шалгалтад орохоос 105 нь оролцож 25 нь тэнцсэн байна. 



Шалгалтын үйл явцыг ил тод, нээлттэй байдлыг хангах үүднээс төв талбайн болон аймгийн Засаг даргын Тамгын газрын нэг давхар, хурлын их танхимын дэлгэцээр шууд харуулж байна. 



Шалгалтын явцад ямар нэгэн асуудал гараагүй, зохих журмын дагуу хэвийн үргэлжилж байна гэж Төрийн албаны салбар зөвлөл болон шалгалтыг зохион байгуулах ажлын хэсгээс мэдээллээ.

Шалгалт хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ