Өнөөдөр /2022.08.25/ Эрдэмтдийн багийг аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвганди, Ховд Их сургуулийн захирал Б. Гантөмөр болон бусад албаны төлөөлөл хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзав.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвганди аймаг орон нутгийн өнөөгийн нөхцөл байдал, онцлогийг танилцуулж, цаашдаа хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцэж, санал солилцлоо.
Тус баг хамт олон нь "Interact SecNet" судалгааны олон улсын сүлжээ, түүний хамтын ажиллагааны боломжуудыг танилцуулах, Ховд их сургуулийг гишүүнээр элсүүлэх судалгааны семинар хийж туршлага хуваалцах зорилгоор Ховд аймагт ажиллаж байна.
Анх Сибирийн талын байгаль хамгаалах сүлжээ байгууллагаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус хамт олон одоо цар хүрээгээ улам өргөжүүлэн ажиллаж байгаа юм. Иймээс Ховд аймаг, ХИС-ийг гишүүнээр элсэж, цаашид харилцаа хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.