-Аргын тооллын 7 сарын 27. Лхагва (Буд) гараг (2022)



-Аргын тооллын 7 сарын 27. Лхагва (Буд) гараг (2022)
-Билгийн тооллын 29, цагаагчин могой, өглөгт охин-6 од, суудал уул, мэнгэ 2 хар, үл зохилдохын барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:22-20:34.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалганд орших болой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин мод таслах, газар малтах, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, бэрийн үйл, заргалдах, мөр гаргах, морь худалдах, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ