-Аргын тооллын 7 сарын 22. Баасан (Сугар) гараг (2022)



-Аргын тооллын 7 сарын 22. Баасан (Сугар) гараг (2022)
-Билгийн тооллын 24, улаан хулгана, гоё хүүхэн-1 од, суудал гал, мэнгэ 7 улаан, түлэхийн барилдлагатай өдөр. Сарын цээр өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:16-20:40.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд гуя, шилбэ, гар, алга, хонгонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, луу, хулгана, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.

-Аргын тооллын 7 сарын 21. Пүрэв (Бархасвад) гараг (2022)
-Билгийн тооллын 23, хөхөгчин гахай, шийдэм-0 од, суудал хий, мэнгэ 8 цагаан, хотол чуулганы барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:15-20:41.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлд шүтээнд орших болой.
-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Гэвч могой, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиажилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Санасан хэрэг бүтнэ. Харин бэрийн үйл, мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, мал худалдах, арилжаа хийхэд муу.Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ