Төрийн албаны шинэтгэлийн үндсэн зорилго нь иргэдийн итгэл хүлээсэн, ёс зүйтэй төрийн албыг цогцлоон хөгжүүлэх явдал байдаг. Тиймээс Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хороо Монгол Улсын Төрийн албаны зөвлөлтэй хамтран
“ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛ - ТӨРИЙН БҮТЭЭМЖ” сэдэвт сургалтыг Ховд аймагт зохион байгууллаа.
Сургалтад Ховд аймгийн 17 сум, төрийн байгууллагын 250 гаруй удирдах ажилтан оролцож байна. Энэ удаагийн сургалтыг УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт санаачлан Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн
“Монгол Улсад мэргэжлийн иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөлтэй хамтран зохион байгуулж байгаа нь энэ юм.
"Төрийн албаны шинэтгэл төрийн албан хаагчийн ёс зүйгээс эхэлдэг. Төрийн албан хаагчаас үйлчилгээ авч буй иргэн бүр өөрийгөө хэн нэгэн хувь хүнтэй гэхээс илүүтэй төр засагтайгаа харилцаж байна гэж хардаг. Тиймээс төрийн албаны шинэтгэлийн бодлого, үйл ажиллагааг Ховд аймагтаа эрчимжүүлэх зорилгоор энэ удаагийн сургалтыг санаачлан зохион байгуулж байна. Үүний үр дүнд Төрийн албаны шинэтгэлийн бодлого, үйл ажиллагааг Ховд аймагт эрчимжүүлнэ" гэж УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт яриандаа онцоллоо.
Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хэлэхдээ: "Ховд аймаг 2019 оноос хойш Төрийн алба, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах, үйлчилгээний стандартыг нэвтрүүлэхэд анхаарч эхэлсэн.
“Соёлтой төрийн үйлчилгээ-Авлига хүнд сурталгүй аймаг”, “Хүний хөгжлийг дэмжсэн Стандарттай Шинэ Ховд”-ыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа нь энэ удаагийн сургалтын зорилго, үр дүнтэй нягт уялдаж байна. Мөн
“Ковид-19” цар тахлын дараа төрийн бүх байгууллага, албан хаагчид ажлаа илүү сайжруулж шинэ шатанд гаргах нэг боломж гэж харж байна" гэлээ.
ВИДЕО: