Өнөөдөр /2022.02.22/
“Галдан бошигт хаан” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн арга хэмжээг олон ястны өлгий нутаг Ховд аймагт зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ш. Адьшаа, аймгийн Засаг даргын орлогч Т. Дэлгэрсайхан, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б. Анхбаатар, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б. Сандагсүрэн болон түүх судлаачид, олон нийт оролцлоо.
“Галдан Бошигт хаан” сэдэвт шуудангийн марк нь Монгол улсын Шуудангийн үйлчилгээнд шинээр орж буй 1097 дахь сэдэвт марк юм. Энэхүү марканд Галданбошигт хаан, Анухатан, харлаг сүлд барьсан Данжила жанжин их цэргээ манлайлж яваа байдалтай, Цамбагарав хайрхан зэрэг дүрсийг багтаан
“Сэтгэлдээ багтааж чадвал их, бага үгүй” гэсэн үгийг тод бичгээр дүрслэн бүтээжээ.
Маркийг 15000 ширхгээр хэвлэсэн ба зураачаар Г. Баттөмөр, дизайнераар Ж. Ганхуяг ажилласан байна. Ойрадын Галдан бошигт хаан улс төр, цэрэг, шашин гадаад харилцаа тусгаар тогтнолын түүхэнд томоохон ул мөртэй, түүхэн гавьяа байгуулсан хүмүүсийн нэг юм. Ийнхүү
“Галдан бошигт хаан” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн дугтуйнд гарын үсэг зурж, тамгалах ёслолыг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
ВИДЕО: