УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан нар энэ сарын 19-ний өдөр Алтай суманд ажиллав. Энэ үеэр тус сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж УИХ-аас батлан гаргасан хууль, тогтоомж, аймаг, сум орон нутагт хийж хэрэгжүүүлж буй ажил, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийлээ.
“Ковид-19” цар тахлын халдварын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулж УИХ-ын гишүүд, аймаг, сум орон нутгийн удирдлагууд иргэдтэй уулзалт хийх боломж хязгаарлагдмал байсан. Тэгвэл энэ сараар эхлэн нээлттэй болж байгаа юм.
Орон нутгийн иргэд уулзалтад өргөнөөр оролцож төр засгийн бодлого шийдвэр, орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар үгээ хэлж үзэл бодлоо илэрхийллээ.
УИХ-ын гишүүд аймаг, орон нутгийнхаа удирдлагуудтай хамтран хөрөнгө оруулалтыг татаж бүтээн байгуулалтын олон чухал ажлыг хийж байгааг онцоллоо.
Мөн
“Сар шинийн баярын өмнө тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн ч орон нутагт “ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ” бий болсон. Тухайлбал, Бензин шатахууны үнэ бараг 3000-д хүрч байгаа нь алслагдсан сумын иргэдийн амьдралд хүндээр тусч байна. Тиймээс үнийн өсөлттэй уялдуулан цалинг үе шаттай нэмэгдүүлэх нь зүйтэй” гээд төрөөс шийдвэрлэх гарц боломж юу байгааг судлан, хэрэгжүүлж ажиллахыг санал болголоо.
ВИДЕО: