“Шинэ сэргэлтийн бодлого, төрийн бүтээмжийн сэргэлт, стандарттай төрийн үйлчилгээ” сургалт зохион байгуулж байна



Өнөөдөр /2022.02.17/ аймгийн ЗДТГ, Төрийн албаны салбар зөвлөлөөс “Шинэ сэргэлтийн бодлого, төрийн бүтээмжийн сэргэлт, стандарттай төрийн үйлчилгээ” сургалтыг зохион байгууллаа. Сургалтад аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 25 байгууллага, 17 сумын ЗДТГ-ын дарга, холбогдох албан хаагчид оролцов. 



Энэ үеэр УИХ-ын 2021 оны 106 тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Төрийн бүтээмжийн сэргэлтийн асуудлыг орон нутагт хэрэгжүүлэх, төрийн албаны бүтээмжийг дээшлүүлэх, сум, байгууллагуудын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх  зорилгоор нэгдсэн мэдээллийг хүргэлээ. 



Мөн “Зөв менежмент зөв тогтолцоо” Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартаар төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг удирдахуй сэдэвт илтгэлийг  Т. Мөнгөнбөгж танилцуулав.



Тус сургалт нь 2 өдөр үргэлжилнэ. Маргаашийн сургалтаар сум байгууллагуудын дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, бичиг хэргийн ажилтнуудад Архив албан хэрэг хөтлөлт, хууль эрх зүйн сургалтыг зохион байгуулж, байгууллагын дарга, сумдын ЗДТГ-ын дарга нартай "Ёс зүйн гэрээ" байгуулах юм.

ВИДЕО:








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ