2022 оны эхний шалгалтын цахим бүртгэл эхэллээ



Бүртгэл 2022 оны 2 дугаар сарын 17-ны 09:00 цагаас 3 дугаар сарын 19-ний 09:00 цаг хүртэлх хугацаанд 30 хоног цахимаар явагдах тул амжиж бүртгүүлээрэй!!!

Бүртгэлийн эцсийн шатанд үйлчилгээний зардлаа ямарч банкны аппликэйшнээр QR кодыг уншуулж төлөөд илгээх дарсны дараа "Бүртгэлд хамрагдсан иргэд" цэсэнд РД дугаараараа хайж бүртгэлээ нягтлаарай.

Өмнө шалгалтад орж байсан хүмүүс өөрийн эрхээрээ ороод мэдээллээ илгээж, хураамжаа төлнө. Нууц үгээ мартсан бол и-мэйл, дугаартаа код аваад бүртгэлээ сэргээнэ.

Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэн хэвлүүлсэн Төрийн албаны шалгалтын сорилын ном, E-TAZ аппликэйшнээс /үнэгүй татна/ шалгалтадаа бэлтгээрэй гэж Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ