Хаваржилт хүндэрч болзошгүй учир зарим сумдад аймгийн аюулгүйн нөөцийн өвс тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо



Өнөөдөр /2022.02.15/ аймгийн Онцгой комиссын гишүүд цаг үеийн асуудлаар хуралдлаа.



Хурлаар:

-Монгол улсын Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 14-ний хурлаар Өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах тухай тогтоолыг баримталж, аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлсэн хугацааг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхэлж цуцлах,

-Хилийн бүс нутагт коронавируст халдварын тархалт нэмэгдэх экспорт, импортын үйл  ажиллагаа тасалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Булган сумын Булган боомтын бүсэд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоон ажиллах,

-Аймгийн нийт нутгаар цас их орж, хүйтний эрч буурахгүй, хаваржилт хүндэрч болзошгүй байгаатай холбогдуулан аймгийн аюулгүйн нөөцөөс 25 тонн хорголжин, 12,5 тонн хивгэн тэжээл, 102 тонн өвсийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр шаардлагатай сумдад олгож ажиллах шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.

ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ