-Аргын тооллын 2 сарын 16. Лхагва (Буд) гараг (2022)



-Аргын тооллын 2 сарын 16. Лхагва (Буд) гараг(2022)
-Билгийн тооллын шинийн 15, цагаан хулгана, их морь-9 од, суудал ус, мэнгэ 1 цагаан, үхэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:57-18:15.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Гэвч морь, могой, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, луу, хулгана, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, могой жилтнээ сөрөг муу.
-Ажил үйлсном ёсоороо бүтэх сайн. Харин төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, хатуу үйл ажил, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, нүүдэл хийх, үхэгсдийн үйл, бэр авахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ