Хүүхдийн төлөө зөвлөл,залуучуудын хөгжлийн салбар зөвлөл хуралдав



Өнөөдөр /2022.02.10/ аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, залуучуудын хөгжлийн салбар зөвлөл хуралдлаа. 
Хурлаар 2022-2024 онд Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэв. Энэхүү зөвлөгөөнд хүүхдийн төлөө зөвлөл, залуучуудын хөгжлийн салбар зөвлөлд багтсан 22 байгууллагын төлөөлөл оролцож, санал бодлоо илэрхийллээ.

“Сүүлийн үед хүүхэд гэмт хэргийн золиос болох нөгөө талаар гэмт хэрэгт холбогдох зөрчлүүд их гарч байгаа учир хүүхдийн эрхийг хамгаалах,  эрхийг нь зөрчихгүй байх асуудалд нухацтай хандах хэрэгтэй байгаа” талаар аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Б. Дүгэржав онцлон хэллээ. 

6 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Хүүхдийн эрхийн асуудлыг хангахын тулд нэгдүгээрт амьдрах орчин нөхцөлийг хүүхдэд ээлтэй байлгах, аав ээж, гэр бүлийг орлоготой байлгахад анхаарах  мөн иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах саналыг зөвлөлийн гишүүд гаргаж, төлөвлөгөөнд тусгав.

Ховд аймаг 22 мянга гаруй өрхтэй. Нийт хүн амын 30 гаруй хувь нь хүүхэд. Өнөөдрийн байдлаар 340 гаруй хүүхэд эрх нь зөрчигдөж эрсдэлт бүлэгт харьяалагдаад байна. Эдгээр хүүхдэд  Гэр бүл хүүхэд, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага тусламж үйлчилгээ үзүүлэн, хамтран ажиллажээ. Цаашид хүүхдийн эрхийн зөрчлийг багасгах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг илүү нарийвчлан боловсруулж дахин хэлэлцэхээр боллоо.

ВИДЕО:


4 хүн, зогсож буй хүмүүс болон сууж буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

15 хүн, сууж буй хүмүүс болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ