Аргын тооллын 11 сарын 11. Пүрэв (Бархасвад) гараг (2021)



-Аргын тооллын 11 сарын 11. Пүрэв (Бархасвад) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 7, харагчин гахай, яруу эгшигт-21 од, суудал огторгуй, мэнгэ 8 цагаан, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:51-17:20.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хүний сүлд чих, сүүж, шагайнд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Ажил үйл ном ёсоор бүтэх маш сайн. Харин амраг садан бололцох, багш шавь барилдах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, анд нөхөр бололцоход муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.

Зурхайч лам Д. Цогтбаатар 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ